Шууд Chart

Тод манлай уяач О.Батбилэгийн эхнэр Г.Бямбадэлгэр: Миний ханьд хүнд байх хамгийн сайн чанарууд бий

2019-12-11 16:35:04

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Дамбадаржаагийг Ононгийн том хүү, тод манлай уяач Батбилэгийн гэргий Г.Бямбадэлгэртэй ярилцлаа.  

Түүний хадам аав, гэр бүлийнх нь хүнийг ялангуяа хурдан морь сонирхогчид анддаггүй ч арын ажлыг нь хариуцлагатайгаар чиглүүлж яваа түүнийг энэ удаа онцлон урьсан юм.

-Таны гэр бүлийн хүн Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг энэ оны шилдэг уяачаар өчигдөр тодорсон. Оны шилдэг болохыг та өмнө нь таамаглаж байсан уу?

-Энэ жил тав дахь удаагаа оны шилдгээр шалгарч байна. Ер нь нэгдүгээрт үү, хоёрт уу л гэж бодож байсан л даа.

-Олон жил энэ шагналыг хүртэхээр ёстой л хор гарна гэдэг болдог биз. Гэхдээ шинэ жилийн үеэр хүртдэг болохоор баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал, билэгдэлтэй санагддаг уу?

-Тийм ээ. Манайхан чинь наадмаар морь түрүүлж, айрагдлаа гээд ч тэр бүр уулзалдаж, тэмдэглээд байх завгүй. Улсын баяр наадам өнгөрөөд л маргаашаас нь уралдсан морьдынхоо зовиурыг харж, ямар ажил хийвэл тохирох вэ гэх мэт ажил үргэлжилнэ. Харин уяачдын шинэ жилийн баяраар хамт олон, найз нөхөдтэйгээ уулзалдаж, тэмдэглэдэг дээ.

-Таныг морины зүтгэлтнүүд л ихэвчлэн танина байх. Тэгэхээр бид таныг сайтынхаа уншигчдад илүү таниулах үүднээс хувийн талаас ярилцлагаа үргэлжлүүлмээр байна. Таны төрсөн нутаг хаанах вэ. Хурдан морь багаасаа сонирхдог байсан уу. Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцсан бол ...

-Би Төв аймгийн Сэргэлэн сумынх. Үндсэндээ бид хоёр нэг нутаг, нэг голынх. Бүр зуны улиралд манайх хадмынхтай (Д.Онон) айл, саахалт бууж, морь малаа хамт уядаг байсан болохоор бид хоёр хамт өссөн дөө. Би хөдөөний хүүхэд болохоор ч тэр үү адуу малд сонирхолтой. Ер нь үеийн үед л адуу хэмээх хийморьлог амьтан миний амьдралтай холбоотой байна даа.

-Таны аавыг хэн гэдэг вэ. Томоохон амжилтуудыг нь дурдвал ...

-Б.Ганболд гэж хүн бий. Аймаг, сумынхаа наадамд хурдан хүлгээ сойдог байсан. Харин одоо хүргэн (О.Батбилэг) уяад аав маань туслахтай болчихсон сууж байна.  

-Та хурдны морь унаж, түрүү, айраг хүртээд аавыгаа баярлуулж байв уу?

-Би хурдны морь унадаггүй байсан. Манайх хоёр охинтой айл. Бид хоёр наадамд уралдаж байгаагүй.  

-О.Батбилэг та хоёр багаасаа ойр өссөн болохоор хөдөөний хүүхдүүдийн адил чулуугаар гэр барьж, айл гэр болж байсан дурсамж бий юу?

-Манай нөхөр багаасаа л дуу муутай. Олон үггүй болохоороо мориноосоо ч буудаггүй хүүхэд байсан. Бүр жаахан байхдаа өглөө босоод л эмээл, хазаараа бариад гэрээсээ гарч, орой адуу бэлчихэд л орж ирдэг байсан гэдэг.

МУТМУ Д.Онон хүү Батбилэгийн хамт. 

-Тэгвэл тийм дуу муутай хүн таныг ямар авьяасаа ашиглаж суусан бэ?

-Хүний хамгийн сайн чанаруудыг өөртөө шингээсэн хүн дээ. Намайг оюутан байхад бид хоёр гэрлэсэн. Хөдөөнөөс утсаар ярихыг нь, хотод ирэхийг нь их хүлээдэг байж билээ.

-Анх сэтгэлээ хэрхэн илэрхийлж байсан бэ. Анхны болзооныхоо талаар нууц биш бол хуваалцана уу?

-Манай хүн хөдөөнөөс дээл, эсгий түрийтэй гутал өмсчихсөн ирчихээд хамт УДЭТ-т жүжиг, “Тэнгис”-т кино үздэг байлаа. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм.

-Тэр таны юунд илүү дурласан гэж хэлдэг вэ?

-Үүнийг та өөрөөс нь асуусан нь дээр байх аа (инээв.сурв).

-Та хоёр одоо хэдэн хүүхэдтэй вэ. Нэг хүү тань ямар ч байсан хурдны морь унаад байх шиг байсан ...

-Манайх хоёр хүүтэй. Том хүү маань моринд хайртай. Долоон жил хурдны морь унаж байна. Аав шиг ээ, өвөө нар шиг ээ адуунд элгэмсэг хүн бий. Харин бага хүү маань хараахан хурдны морь унах болоогүй байна.

-Сүүлийн үед хэн нэгнээр морио уяуулж байгаа хүн олширч байна. Ажлынх нь зав чөлөөтэй нь ч холбоотой байх л даа. Харин таны гэр бүл зөвхөн өөрсдөө морио уядаг. Тиймээс ийм хүний ар гэрийг авч явахад ямар санагддаг вэ?

-Олон сайхан залуу уяачаар морио уяуулаад тэднийг дэмжиж, амьдралыг нь өөд татаж яваа маш олон хүн байдаг. Тэднийг би хараад баярладаг шүү. Морийг нь уяж байгаа хүмүүсийг дагаад уралдаанч хүүхдүүд, ар гэрийнхэн нь гээд олон хүний амьдрал дээшилж, ажлын байр бий болж байна. Уяач хүн жилийн дөрвөн улиралд амралтгүй ажилладаг гэж хэлж болно. Гэхдээ тэр нь өөрсдийнх нь амьдралын хэв маяг болсон байдаг учраас хүндрэлтэй санагддаггүй. Манай гэр бүлийн хувьд зун морины уяа эхлэхээр өөрийнхөө хүүхдүүдийг уралдаанч хүүхдүүд, туслах уяач нартайгаа аваад явдаг. Харин наадам дуусаад намар эхлэх үед хүүхдүүдийнхээ хичээл номыг бэлтгэж, сургуульд нь хүргэж өгөх, авах ажилдаа орно доо. Миний хувьд хурдан мориныхоо дэргэд байх хамгийн сайхан.

-Та ямар мэргэжилтэй вэ. Одоо хаана ажилладаг бол ...

-Социологич, хүний нөөц мэргэжилтэй. Морь уях үед нөхрийнхөө баг хамт олныг 100 хувь дэмждэг учраас тэр бүр ажил хийх боломж гардаггүй юм аа. Болж өгвөл хажууд нь байж, халуун хоол, цайнаас эхлээд тохь тухтай байлгахыг чухалчилдаг.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тод манлай уяач О.Батбилэгийн эхнэр Г.Бямбадэлгэр: Миний ханьд хүнд байх хамгийн сайн чанарууд бий   
Үзсэн: 34354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-18 18:38
Эцэг лав хүн биш. Хүү бүр найдьаргүй биз. Удамгүй улс
Зочин [127.0.0.xxx] 2019-12-13 17:38
Мундаг сайн бүсгүй шүү. Яриж хэлэх нь хүртэл даруу юм аа. Баяр хүргэе хөдөлмөр хийсэн хүн л амжитанд хүрдэг. Хийсээд ирдэг эд биш шү.
Зочин [127.0.0.xxx] 2019-12-12 06:56
Халаамны хулгайчийн өлөн банди штээ
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 23:03
Сайхан юм аа цагийг эзэлсэн их уяач болоорой
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 18:34
хүүгээ хурдан морь ундаг хүү бологмоор байх юмпаа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 19:02
Хүүхэд чинь моринд хайртай бол асуудалгүй э хүүхдийн хүсэл мөрөөдөл л чухал даа
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 18:28
hi shan ger bvld amjilt hvsie batbilegtei 17n jiliin umnu sereglen sumnd taniltsaj blaa odoo ng taarah ymsan gj boddiin kkk
Odgerel [127.0.0.xxx] 2019-12-11 17:51
Sain saihan husie ger buldn
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 17:48
Saihan ger buld az jargal husie sain hanit bh nasni jargal ymda
Зочин [127.0.0.xxx] 2019-12-12 19:17
Mundag naizuudaa amjilt buhnii deediig husyee

Бидэнтэй нэгдээрэй