Шууд Chart

2019 оны “Алтан бөмбөг”-ийн эзэд тодроход 24 цаг үлдлээ

2019-12-11 18:45:49

Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа уламжлал ёсоор маргааш болно.

МХБХ-ны 60 жилийн ойтой давхцаж буй “Алтан бөмбөг 2019” арга хэмжээ Улсын Драмын Эрдмийн Театрт алтан тайзнаа нээлтээ хийж, өнгөрсөн жилээс эхэлсэн сонгодог хэлбэрээр өрнөх болсон юм.

Энэ удаагийн “Алтан бөмбөг”-ийн онцлог нь үзэгч хөгжөөн дэмжигчдийн оролцоог илүүтэйгээр нэмэгдүүлсэн явдал байв. Тодруулбал “Бэлгэдлийн 11”, “Шилдэг гоол”-ын шагналыг 100 хувь үзэгчдийн саналаар тодруулсан.

Харин “Шилдэг эрэгтэй тоглогч”, “Шилдэг эмэгтэй тоглогч”, “Шилдэг футзалын тоглогч”, “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”, “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” гэсэн номинацууд “Мазала” үндэсний дээд лиг, Нэгдүгээр лиг, “Футзалын дээд лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн ахлагч, ахлах дасгалжуулагч, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны сэтгүүлчдийн саналаар тодорч буй.

Дараах эрхмүүд тус тусын нэр дэвшсэн номинацынхаа шилдэг гуравт үлдээд байна.

“Шилдэг эрэгтэй тоглогч”

- А.Дөлгөөн /Дэрэн/
- Н.Цэдэнбал /Улаанбаатар сити/
- Х.Цэнд-Аюуш /Дэрэн/

“Шилдэг эмэгтэй тоглогч”

- С.Удвал /Монголын тэмүүлэл/
- О.Цасан-Охин /Дэрэн/
- Г.Цолмон /Арвис/

“Шилдэг футзалын тоглогч”

- П.Алтантулга /Унаганууд/
- М.Чанцал /Унаганууд/
- Э.Пүрэвдорж /Унаганууд/

“Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”

- Д.Лүмбэнгарав /Улаанбаатар сити/
- И.Отгонбаяр /СП Фалконс/
- З.Баттулга /Эрчим/

“Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”

- Л.Банзрагч /Арвис/
- В.Мөнхжаргал /Дэрэн/
- Ц.Ганболд /Монголын тэмүүлэл/

Нийтэлсэн: У.Баярсайхан

2019 оны “Алтан бөмбөг”-ийн эзэд тодроход 24 цаг үлдлээ  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй