Шууд Chart

Жирэмсэн үедээ шүдний эмчид очоод хэрэггүй

2014-03-18 15:43:21

Таны хооллолт эрүүл хүүхэд төрүүлэхийн нэг чухал үндэс юм. Жирэмсний үед та зөв хооллож, тэжээллэг, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэвэл хэвлий дэх хүүхэд зөв хөгжиж, эрүүл төрнө. Харин жирэмсний үед хориглох зүйлсийг хүргэж байна. 

Тамхины утаа - Хувцсанд шингэсэн тамхины утаа хүртэл хортой. Тиймээс жирэмсэн үед аав болон гэрийн бусад хүн тамхи татахаас зайлсхийх нь зүйтэй.

Химийн бодис Цэвэрлэгээний бодисууд. Үсний будаг. Хувцсаа угаах үедээ резинен бээлий хэрэглэж занш. Бусад цэвэрлэгээний бодисуудыг үнэрлэхээс ч хүртэл зайлсхий. Гэртээ цэвэрлэгээ хийхдээ аль болох байгалийн гаралтай аргыг хэрэглэ. Хүнсний сод, уксус гэх мэт.   

Наранцэцэгийн тос - Амьтны гаралтай өөх тос. Харин үүний оронд Оливын тос хэрэглэж болно. Оливын тос бол Витамин Е болон омега 3 тосоор баялаг юм. Мөн усанд ороод биедээ оливын тос түрхэж байвал 100 хувь байгалийн гаралтай чийгшүүлэгч болж чаддаг.

Эм бэлдмэл, антибиотик, вакцин - Энэ бүгд урагт маш их хортой.  Мөн жирэмсэн үед шүдээ эмчлүүлэхээ хойшлуулсан нь дээр.

Зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд- Ер нь жирэмсэн үед аль болох л байгалийн гаралтай, химийн бодис багатай зүйл хэрэглэхийг эрхэмлэх нь зүйтэй. Жишээ нь, хумсны будаг, гормоны найрлагатай тос, харшлын тос гэх мэт зүйлсээс зайлсхий.

Химийн цацраг туяа - Жирэмсэн үед аль болох цээжний зураг авахуулах болон химийн цацраг туяанд өртөхөөс сэргийлэх нь чухал. Мөн Пийчнийхээ хаалгыг бүрэн хаагдаж байгаа эсэхийг ч нягтлах нь зүйтэй.

Зэвтэй ус, хар тугалга болон хатуулаг ихтэй ус - Аль болох цэвэр ус эсвэл ус цэвэршүүлэгчээр цэвэршүүлсэн ус хэрэглэх хэрэгтэй. Крантаас ус авч хоол ундандаа хэрэглэхдээ хүйтэн усаа нэг хэсэг сайн гоожуулж байгаад хийвэл зэв болон бусад хатуулаг нь арай гайгүй болно.

Хуванцар савнууд - Энэ бол сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа асуудал. Хуванцар аяга, сав суулга худалдаж авахдаа баталгаатай, эрүүл мэндэд хортой бодис агуулаагүй эсэхийг сайн харах хэрэгтэй.  

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Жирэмсэн үедээ шүдний эмчид очоод хэрэггүй   
Үзсэн: 4931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2018-02-06 16:59
Жирэмсэн болсноо мэдэхгүй 2 агт араагаа авхуулсан бол ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ заавал хариулт өгөөч баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй