Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Малгажато Гошевскатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж байгааг сайд Д.Цогтбаатар онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын хууль сахиулах байгууллагууд хоорондын харилцааг хөгжүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг бий болгох сонирхлоо илэрхийлэхэд энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа Сеймийн дэд маршал мэдэгдэв.
Монгол, Польшийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын яамдын үүрэг оролцоо чухлыг хоёр тал тэмдэглээд, ойрын хугацаанд Польш Улс Элчин сайдын яамаа Монгол Улсад сэргээн нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа сайд Д.Цогтбаатар илэрхийлэв.
ГХ-ны сайд Д.Цогтбаатар БНПУ-ын Сеймийн дэд маршалтай уулзав | ||
Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.