Шууд Chart

Сансрын хогийг цэвэрлэнэ

2014-03-18 16:35:28

Дэлхий нийтийн санааг зовоох болсон нэг том асуудлын нэг бол задгай сансар дахь хог хаягдал юм.

Жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа эдгээр хог хаягдлыг лазерын туяа ашиглан цэвэрлэх боломжийг Австралийн эрдэмтдийн баг НАСА болон Японы эрдэмтэдтэй хамтран судалжээ.

Судалгааны баг сансрын хог хаягдлыг дэлхийгээс лазерын хэт улаан туяагаар буудаж устгах боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэхүү судалгааг ажил хэрэг болгоход 60 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй ба эхний ээлжинд судалгааны төв байгуулж, сансрын жижиг хогийг устгаж турших төлөвлөгөөтэй байгаа юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сансрын хогийг цэвэрлэнэ   
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй