Шууд Chart

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

2014-03-18 16:32:17

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагын  удирдлагууд, ахмад дайчид Чингисийн талбайд орших жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монголын үе үеийн дайчин баатарлаг цэрэг эрст хүндэтгэл үзүүлж, магтан алдаршуулж, дурсан санадаг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ, дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав оролцсон байна.
Энэхүү ёслолтой зэрэгцэн жанжин Ж.Лхагвасүрэн, Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа мөн болжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө   
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй