Сүүлийн өдрүүдэд Японд цаг агаар маш халуун болж байгаагаас хүний амь эрсдэх тохиолдол их гарах болжээ. Жишээлбэл өчигдөр л гэхэд гурван хүн халуунд цохиулж нас барсан байна. Японы эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр сүүлийн 14 хоногт 800 орчим хүн яаралтай эмнэлгийн тусламж аваад байгаа аж. Энэ сар гарсаар Японд хэт халуунаас болж нийт 6 хүн нас барж, 3000 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна. Энэ долоо хоногийг дуустал маш халуун хэвээр байх болно гэж японы цаг уур судлаачид мэдээлэв. Ням гаригт японы олонхи муж улсад Цельсийн шаталбараар 35 хэмээс доошгүй халуун байлаа. Мен Косю хотод бүр 39 хэм халуун болжээ.
Японд хэт халалтаас үүдэн хүний амь эрсдэв | ||
Үзсэн: 1996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.