![](/uploads/201403/news/thumb/4f920784668bc01a9557bc5d8389a29b_x3.jpg)
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Х.Тэмүүжин:Билэгтийг томилохдоо би алдсан байж магадгүй”, “Монгол цэргийн өдрөөр офицер, ахлагч нарыг төрийн одонгоор шагналаа”, “Алга болсон онгоц Сомали юм уу, Монголд байж магадгүй” зэрэг сурвалжлага, мэдээллийг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв”, “Ё.Оюун: Хэн нэгэн улстөрчийг, улс төрд орсон бол ингэж хэлсээр шалгахгүй байсан болов уу”, “Интермед эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээн авлаа”, “Украйн, Оросын зарим хариуцлагатай ажилтныг хар жагсаалтад оруулжээ” зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монгол Улсын төлөө зүтгэе”, “Б.Жаргалсайхан: Төр анхаараад ирэхээр улам дорддог”, “Солонгост ажиллах иргэдийг бүртгэнэ”, “Биеийн бөх шүтдэгээ эргэж харцгаая” нэртэй ярилцлага, нийтлэлийг онцлож байна.
“Улс төрийн тойм” сонинд нийтлэгдсэн “Сайхан юм бодохоор Н.Батбаяр сайд хүртэл сайхан”, “Г.Уянга: МҮАН байх, байхгүй нь тийм чухал биш”, “Д.Сумъяабазар аа, дүүгийн чинь нэр хүнд хайран биш үү”, “Оюутолгойн гэрээ манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хуваах нөхцөлтэй ” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлов.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаарт “Хөгжлийн банктайгаа хүзүү холбосон сайд”, “Их жанжинд хүндэтгэл үзүүллээ” нэртэй ярилцлага болон “С.Сүхбаатар: Б.Наранхүү гишүүн Засаг даргын суудлаа АН-д өгчих гэдэг байсан”, “Малайзын онгоцыг хайх бүсэд Монгол оржээ”, “Г.Бадамрагчаа Тагнуулын ерөнхий газарт захидал бичлээ” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлож байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.