Өчигдөр Бээжингийн цагаар 2:20 минутад Японы Канагава Кен мужийн ойролцоох тэнгист Панамын ачааны хөлөг онгоц, БНСУ-ын ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ. Мөргөлдөөн болсны улмаас Панамын хөлөг онгоц живсэн байна. Хөлөг онгоцонд Хятадын 20 иргэн зорчиж байснаас 11 хүнийг аварчээ. Харин одоогийн байдлаар есөн хүн нь олдоогүй байна. БНСУ-ын хөлөг онгоцны толгойн хэсэг ноцтой гэмтэж дээр нь явсан 14 аялагч ямар ч гэмтэл аваагүй гэнэ. Хятад улсаас Японд суугаа Элчин сайдын яамныхан энэ мэдээг дуулмагцаа яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.
Хөлөг онгоц мөргөлдсөний улмаас есөн хүн ор сураггүй болжээ | ||
Үзсэн: 1186 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.