Шууд Chart

Өчигдөр архидалтаас үүдсэн дуудлага их иржээ

2014-03-19 10:15:45

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 13824 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 811, 102 дугаарт 9463, 103 дугаарт 4731 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 833, зам тээврийн зөрчил 432, гал түймэр, аврах ажиллагааны 11, гэмт хэрэг, зөрчлийн 2686 дуудлага ирлээ. 

Өчигдөр “Монгол цэргийн баяр”-ын өдөр тохиосон. Гэвч бусад өдрүүдтэй харьцуулвал тусгай дугаарт ирж байгаа дуудлага нэг дахин нэмэгдсэн байна. Учир нь хавтгайрсан архидалтаас үүдсэн хэрэг ихэнх дуудлагыг эзэллээ гэж Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өчигдөр архидалтаас үүдсэн дуудлага их иржээ   
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй