Шууд Chart

Интерьер дизайнеруудын анхдугаар уралдаан болж байна

2014-03-19 10:18:53

Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж чадварлаг мэргэжилтэн баг хамт олныг сонгох хамтран ажиллах хэрэгцээ алхам тутамд тулгарч байна. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дунд “Интерьер-2014” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна.
Уралдааныг энэ сарын 15-наас ирэх тавдугаар сарын 20 хүртэл дөрвөн үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд уралдаанд “Интерьерийн дизайн болон засал чимэглэлийн шийдэл” гаргах, техник бүтээлч сэтгэхүйтэй 20-оос дээш насныхан таван хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцож байна.

Уралдааны нэгдүгээр шатнаас 25 шилдэг багийг шалгаруулан телевизийн шоу нэвтрүүлэгт оролцогч болгох замаар бүтээлийг нь олон нийтэд танилцуулах аж. Дараа дараагийн шатны гүйцэтгэх даалгаврыг ивээн тэтгэгч, хамтран ажилласан байгууллагын захиалгаар хийж, бүтээлүүдээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж олон нийтэд сурталчлах юм байна. Түрүүлсэн багийг 10 сая төгрөгөөр шагнах гэнэ.


 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Интерьер дизайнеруудын анхдугаар уралдаан болж байна  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй