Шууд Chart

Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа

2014-03-19 10:19:22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Крымийн удирдлагууд тус хойгийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Путин парламентийн ээлжит бус хамтарсан хуралдаан дээр хэлсэн үгэндээ Крым үргэлж Оросын харьяанд байсаар ирсэн, энэ шийдвэр нь түүхэн шударга бус байдлыг залруулсан хэрэг боллоо гэж  онцлосон байна. Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг төрийн эрхнээс буулгасны дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр Оросыг дэмжигч хүчнийхэн Крымд хяналтаа тогтоосон бөгөөд өнгөрсөн даваа гарагт Украйнаас тусгаар тогтнож буйгаа зарласан юм. Украйны удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Гааг хотноо Украйны асуудлаар хэлэлцээ хийхийг Их-7 болон Европийн холбооны удирдлагуудад уриалжээ. Гэхдээ ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгаар нийт Крымийн иргэдийн 97 хувь нь Украйнаас туурга тусгаарлахыг дэмжсэн гэж Крымийн албаныхан мэдээлсэн билээ. Түүх сөхвөл, хуучин Зөвлөлтийн үед буюу 1954 онд Крымийг Украйны талд шилжүүлж байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Владимир Путин Крымийг Орост нэгтгэх гэрээнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй