Робот "сурвалжлагч"-ийн тусламжтайгаар газар хөдлөлтийн талаар мэдээ нийтлэсэн анхны сониноор "The Los Angeles Times" тодорлоо. Сэтгүүлч, программист Кен Шчвенке газар хөдлөлт болсон тохиолдолд автоматаар богино мэдээ бичдэг алгоритмыг бүтээсэн байна. Тэрээр "Slate" сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хүний оролцоогүй бичигдсэн мэдээ гурав орчим минутын дараа интернэтэд тавигдсаныг хэлжээ. Өнөө үед дэлхий даяар "Робо-Сэтгүүл зүй"-н хүрээ тэлж байна. "Los Angeles Times"-ийн хувьд энэхүү технологийг ашиглах тал дээр тэргүүлэгчдийн нэг бөгөөд "US Geological Survey" зэрэг найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийг урьдчилан бэлтгэсэн загварт ашигладаг ажээ. Гэхдээ робот цаг хэмнэхээс сэтгүүлчийг орлохгүй гэдгийг Кен Шчвенке хэлж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Робот шуурхай мэдээ бичжээ | ||
Үзсэн: 2154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.