![](/uploads/201403/news/thumb/8264e3e69bec3f60a30a0f5c5c9bdba1_x3.gif)
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Цагдаагийн газартай хамтран “Зам хяналт-1” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 3-17-ны хооронд зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн төвд зам, тээврийн хөдөлгөөнд шалгалт хийж тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн, хүн тээвэрлэхийг хориглосон хэсэгт хүн тээвэрлэсэн, бага оврын автобусан дээр ачаа ачиж тээврийн хэрэгслийн тэнцвэржилтэд нөлөөлөх аюултай байдал үүсгэсэн, хамгаалах малгай, бүс хэрэглээгүй, шөнийн цагаар гэрэл шилжүүлээгүй, эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчилтэй жолоочийг илрүүлж захиргааны арга хэмжээ авах, зөрчилд авах захиргааны арга хэмжээг чангатгах үр нөлөөг дээшлүүлэх, замын соёлтой хөдөлгөөн бий болгох зорилгоор аймгийн прокурорын газрын прокурорууд замын цагдаагийн болон хэв журмын тасгийн байцаагчидтай хамтран хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр зам тээврийн зөрчил гаргасан 15 жолоочид Захиргааны хариуцлагын тухай хуулиар, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байсан таван жолоочид жолоочийн хариуцлагын даатгалын хуулиар тус тус захиргааны арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн шөнийн цагаар архи, согтууруулах ундаа худалддаг гэх мэдээллийн дагуу зарим дэлгүүрүүдийг шалгаж зөрчлийг газар дээр нь илрүүлж хоёр дэлгүүрийг архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч 500.000 төгрөгийн архи, согтууруулах ундааг хурааж улсын орлого болгожээ. Мөн “Зам-хяналт” нэгдсэн арга хэмжээг улирал бүр явуулахаар тогтжээ.
Хоёр дэлгүүрийн согтууруулах ундааг хурааж улсын орлого болголоо | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.