Шууд Chart

Энэтхэг эмч элэгний үнэгүй үзлэг хийнэ

2014-03-19 14:49:00

Энэтхэг Улсын Дели хотын “Фортиз” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн захирал Вивек Виж гурав дахь удаагаа Монголд хүрэлцэн ирээд байна. Вивек Виж эмч элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдээ гурван сар тутамд эргэн ирж, үзлэг оношлогоо хийж зөвлөгөө өгдөг уламжлалтай аж.

Харин энэ удаад элэгний ямар нэг асуудалтай иргэдийг энэ сарын 19-24 хүртэл хүлээн авч, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж зөвлөгөө өгөхөөр болжээ. Иргэд  Вивек Вижид үзүүлж зөвлөгөө авахыг хүсвэл 99110045, 888002203 утсаар холбоо барих боломжтой аж.
 
Дашрамд дуулгахад, Фортиз” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн захирал Вивек Виж нь өнгөрсөн хугацаанд хүүхдийн болон том хүний элэг шилжүүлэн суулгах, элэг, цөстэй холбоотой 1000 гаруй мэс заслыг амжилттай  хийсэн байна.
 
Тус эмнэлэгт хандсан иргэд  хагалгаанд орохоосоо өмнө Энэтхэг дэх Монголын Элчин сайдын яаманд албан ёсоор бүртгүүлэх ёстой бөгөөд эх орондоо эргэн ирсэн өвчтөн болон доноруудын эрүүл мэндийн байдалд Улсын клиникийн I эмнэлгийн эмч О.Сэргэлэн ахлагчтай “Элэг шилжүүлэн суулгах” мэс заслын баг дээрх эмнэлэгтэй хамтарч хяналт тавьдаг аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Энэтхэг эмч элэгний үнэгүй үзлэг хийнэ   
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй