Өнөөдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил эхэлж байна. Энэ ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Ингэхдээ Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулахаар болжээ.
Мөн Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, тэдгээр нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадгаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байх юм.
Автозам ашигласны төлбөр хураах ажил эхэллээ | ||
Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.