Өсвөрийн даамын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн 5-7, 8-10, 11-13, 14-16 гэсэн насны дөрвөн ангиллаар явагдана. Харин тэмцээний техникийн зөвлөлийн хурал энэ сарын 28-ны 15.00 цагаас МУБИС-ийн Багшийн сургуулийн хурлын танхимд болно.
Одоогийн байдлаар орон нутаг болон Улаанбаатар хотоос 600 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээний гол зорилго нь тив, дэлхийн аварга шалгаруулах шигшээ багийг тодруулах юм байна.
Өсвөрийн даамын аваргыг тодруулна | ||
Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.