Шууд Chart

Нийгмийн эсрэг сүлжээ "Cloak" найзуудаасаа бултахад тусална

2014-03-20 03:33:21

Ихэнх нийгмийн сүлжээ сайтууд хүмүүсийг холбож, танилын хүрээг тэлэх зорилготой байдаг бол үүний эсрэгээр хүмүүсээс хол байхад тань туслах нэгэн шинэ үйлчилгээ гарсан байна. Cloak нь Foursquare, Instagram зэрэг бусад нийгмийн сүлжээний байршлын талаарх мэдээллийг ашигладаг бөгөөд үүний тусламжтайгаар хэрэглэгч таньдаг хүмүүсийнхээ байршлыг тодорхойлж болдог аж. Мөн тодорхой зарим хүн, магадгүй уулзахыг хүсээгүй хүн тань таны ойролцоо байвал сануулга, анхааруулга хүлээн авах тохиргоог ч сонгож болох юм байна.  'Нийгмийн эсрэг' мөн нууц гэх ангилалд багтаж буй аппликейшнүүдийн хамгийн сүүлийнх нь Cloak болж байгаа юм. Илгээгдсэн зураг бичлэгийг үзсэний дараа устгадаг гэдгээрээ онцлогтой Snapchat болон таны нэр усыг мэдэгдүүлэхгүйгээр мессеж илгээдэг Secret зэрэг аппликейшнүүдийг хэрэглэгчдийн тоо өсч байна. Харин Cloak-ийг ашиглах нь экс амраг, хамтран ажиллагсад, чалчаа залуу гээд харилцахыг хүсэхгүй байгаа хүмүүсээс хол байх арга гэдгийг тус аппликейшнийг бүтээгчид хэлж байна. Дашрамд дурдахад,  Cloak-ийг программист Брайн Мур болон Buzzfeed сайтын бүтээлч үйл ажиллагаа хариуцсан захирал асан Крис Бейкер нар хөгжүүлжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Нийгмийн эсрэг сүлжээ "Cloak" найзуудаасаа бултахад тусална  
Үзсэн: 2341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй