Шууд Chart

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-12-25 10:15:18

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өчигдөр Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон хатагтай Кэтрин Ивкофийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд К.Ивкоф Дэд сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулж, Монгол Улсад ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа аль хэдийнээ бат бөх болсныг тэмдэглэж, цаашид бүхий л чиглэлээр үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа нотлов.

Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийлж, харилцааны түвшинг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.


Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй