![](/uploads/201403/news/thumb/96d41c83d4f35b37d8038f0913916d97_x3.jpg)
Бельгийн баруун нутагт дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас барилгын хоёр ажилтан амь эрсдэж, хоёр хүн хүнд шархаджээ.
Дэлбэрэлт лхагва гарагт тус улсын Ипр хотын барилгын талбайд болсон байна.
Ипр нь дэлхийн нэгдүгээр дайны үед Герман болон тус улсын холбоотнуудын хүчний ширүүн тулааны төв байсан бөгөөд бөмбөгдөлтөд нэлээд өртөж байсан юм.
Бөмбөг болон бусад тэсрэх төхөөрөмж энэ хотоос өнөө хэр нь олддог байна.
Бельгид дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрчээ | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.