Шууд Chart

Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлгээ камерын хяналтад шилжүүлж эхэллээ

2014-03-20 03:25:58

Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлгийнхээ амбулаторийг үзлэгийн кабинеттай нь, хагалгааны нэгдсэн тасгууд, хүлээн авахын орох, гарах хэсгүүдийг камержуулж эхэллээ.

Камерийн хяналтын хэсгүүдийг тус бүрт нь ахлаж байгаа эрхлэгч нарынх нь өрөөнд байрлуулжээ.

Хүчин чадлын хувьд эдгээр камер 14 хоногоос нэг сар хүртэлх хугацааны үйл явцыг бичиж хадгалах хүчин чадалтай юм. 

Камержуулах ажлыг Эрүүл мэндийн яамнаас хийсэн 16 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд цаашдаа Нэгдсэн эмнэлгийн бүх тасаг, нэгжүүдийг бүрэн камержуулах юм. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дархан-Уул аймаг Нэгдсэн эмнэлгээ камерын хяналтад шилжүүлж эхэллээ  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй