
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/490 тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын амралт 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг, эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.
- Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
- Томуу, томуу төст өвчлөлөөс урьдчилан сэргийлэх
- Шаардлагагүй тохиолдолд хүүхдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх
- Цахилгаан эрчим хүчний аюулгүй байдлыг хангах
- Зуухны угаар, галлагааг байнга шалгах
Дээрх аюулгүй байдлын заавар зөвлөмжийг эцэг, эхчүүд та бүхэн хэрэгжүүлснээр хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдээ олон нийтийн газар дагуулж явах хэрэггүй | ||
Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.