Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар сонгогдсон А.Мөнхтайван өнөөдөр ажлаа хүлээн авна. Тэрбээр өнгөрсөн сарын дундуур энэхүү эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэн билээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргаж ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн сарын дундуур энэхүү эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэн билээ.
Түүнтэй хамт энэ албан тушаалд тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал асан Б.Батмагнай, Яаралтай тусламж эрчимт эмчилгээ хариуцсан захирал асан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан н.Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар материалаа бүрдүүлж өгөөд байсан юм.
ГССҮТ-ийн шинэ захирал А.Мөнхтайван ажлаа хүлээн авна | ||
Үзсэн: 1462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.