![](/uploads/201912/news/thumb/9be20c9809b2d61834b81acee7c56625_x3.jpg)
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 2. Санчир гараг. Элдэвтэнгэр одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасийн хурим хийхэд сайн.
Газар ухах, худаг гаргах, Сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.