Шууд Chart

Ой тогтоолтын улсын аварга тодорно

2014-03-20 07:40:21

Монголын Оюун ухааны академиас ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын дөрөв дэх удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалт  энэ сарын 22-нд болох гэж байна. Шалгаруулалт бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар Монгол-Японы төв дээр болно. Тэмцээний эхний шалгаруулалт энэ сарын 1-нд зохиогдож 120 тамирчнаас 52 тамирчин шалгараад байна. Тус тэмцээнээс энэ жил зохиогдох олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох оюуны спортын тамирчдыг тодруулна.
 
Нийлбэр оноогоор тэргүүлсэн тамирчин цом болон нэг сая төгрөг, хоёрдугаарт орсон тамирчин 750.000 төгрөг, гуравдугаарт орсон тамирчин 500.000 төгрөг хүртэнэ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ой тогтоолтын улсын аварга тодорно   
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй