С.Батзаяа
Тэдэнд 40-70 хувийн хөнгөлөлттэй үнээр эм олгох бичгийг харъяа дүүргийнх нь өрхийн эмч хийж өгдөг гэнэ. Гэхдээ уг эмийг нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ хийж, тусгай зөвшөөрөл авсан эмийн сангуудаас авах боломжтой аж. Одоогоор нийслэлийн найман дүүргийн 20 эмийн сангаар дээрх эмүүдийг олгодог юм. Тухайлбал, XIII хороололд байрлах “Ач фарм”, X хороололд байрлах “Сувд”, VI бичил хороолод байрлах “Мөнхжин” гэх зэрэг юм. Жил бүр нийгмийн даатгалын жороор олгох эмд улсаас 150 сая төгрөг баталдаг байна.
Ахмадуудад 40-70 хувийн хөнгөлөлттэй үнээр эм олгодог | ||
Үзсэн: 1827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.