Шууд Chart

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд төрийн одон, медалиар шагнууллаа

2019-12-30 17:43:51

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 33.1.7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагнахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга өнөөдөр (2019.12.30) дээрх зарлигийн дагуу шагнуулж буй Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад төрийн одон, медалийг гардууллаа. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх М.Батболд, Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн референт М.Элбэгдорж, Ц.Энх-Амгалан, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн иргэдийг хүлээн авах байрны ажилтан Д.Уртнасан, тус хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн дэвтэрлэгч Э.Эрдэнэчимэг, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны ахлах референт Х.Ариун-Эрдэнэ нарыг Алтан гадас одонгоор шагнажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн шинжээч Б.Ариунаа, тус хэлтсийн Архивын эрхлэгч Т.Дэмбэрэлням, шинжээч О.Ренчинмядаг, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч П.Мядагмаа нарыг эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гардуулж, баяр хүргэлээ.

Шагнал гардуулахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга З.Нямцогт, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Элбэгзаяа нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын Тамгын газрын ажилтнууд төрийн одон, медалиар шагнууллаа  
Үзсэн: 2008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-05 09:30
Ямар хүмүүс ажиллаад, ямар гавъяа байгуулдаг юм бол доо.
Монголын Мэргэжлийн Циркчдийн нэгдсэн холбоо [127.0.0.xxx] 2019-12-30 19:48
Бидэнд өөрсдийн гэсэн стандарт орон байр байдагч болоосой доо бидэнд бэлтгэл сургуулилт болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэх зориулалттай тийм орчин бидэнд хэрэгтэй байна.Аль хэдийнээ зарагдаж үрэгдсэн алдсан зүйлийг одоо дурьдаад ч яахавдээ. Тэмцээн уралдааны хамгийн дээд амжилтыг бид хийгээд батлаад өгсөн өөр бусад А Б зэрэглэлийн тэмцээний хүрэл мөнгөн цомын эздүүдиигээ ч бид мартмааргүй байна тэдний амжилтийг дурдвал дуусахгүй.Бид хэн нэгэн урлаг спорт болон эмч багш шинжлэх ухааны болон бусад бүх салбаруудын амжилт бүтээлээрээ тэргүүлж яваа эрхэм алдартан одуудыгаа хараад бахархадаг бид хэн нэгнээс тэр илүү энэ дутуу гэж барьцахгүй бүгдээрээ сайхан амжилт бүтээлээр дүүрэн байвал Монгол минь л дуурсагдана. Зүгээр хамгийн энгийнээр сүүлд нь энэ үг маань хүрдэг бол Монгол Циркийн урлагийг хөгжүүлэхэд ХАЙР ХАЛАМЖАА ХАРАМГҮЙ ХАЙРЛААЧЭЭ Л ГЭЖ ХҮСЬЕ!Төр засгаас аа
Монголын Мэргэжлийн Циркчдийн нэгдсэн холбоо [127.0.0.xxx] 2019-12-30 19:21
Эрхэм Ерөнхийлөгчийн тамгын газар дэлхийд данстай Монгол циркийн урлагийг үл тоодогт маш их харамсаж байна хичнээн олон гавъяа байгуулсан хүний материалыг бүрдүүлж өгдөг боловчиг ерөнхийлөгч болон Тамгын газар нэг нүдээрээ ч хардаггүй Монголын Циркчдийн амжилт өнөөдөр дэлхийд эхний 3 рт бичигдэж байгаа хичнээн өөрсдийн гэсэн байр савгүй болсон ч тэд өөрсдийгөө болон УЛСЫНХАА нэрийг дэлхийд өндөрт авч явааг манай эх орон төр засаг нь эргээд шоовдор хүүхдүүдийн тоонд багтааж үл тоодог нь маш харамсалтай.Монгол Циркчдийн А Б зэрэглэлийн тэмцээний амжилтуудаас дурдаад дуусахгүй хамгийн сүүлд гэхэд 2017 оны УЧАО гийн А зэрэглэлийн ОУ циркчдийн тэмцээний Алтан Цом 2018 оны Вухань хотноо зохиогддог А Зэрэглэлийн циркчдийн тэмцээний Анхны Алтан Цом зэрэг 79 жил хөгжиж буй Монгол Цирк Анхны 2 Алтан Цомыг эх орондоо авчираад байхад төр засаг үл тоосоор циркчид өөрсдийн гэсэн орон байр ч үгүй оногдох урамшуулал ч үгүй тэгсэн мөртлөө улсынхаа нэрийг гаргасаар л явна даа

Бидэнтэй нэгдээрэй