Шууд Chart

“Оюутолгой” ордын талаар илтгэл тавив

2014-03-20 08:27:14

Сингапур улсад энэ сарын 18-19-нд 10 дахь удаагаа амжилттай зохиогдсон “Asia Mining Congress-2013” чуулга уулзалтад Ази, Австрали, Хойд Америк, Африк, Латин Америк, Канад зэрэг 30 гаруй орны уул уурхайн салбарын төсөл хэрэгжүүлэгч, уул уурхайн компаниуд, 50 орчим спонсор компани, төрийн болон хувийн хэвшлийн 420 гаруй төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцлоо.
Нийт 65 илтгэгч илтгэл тавьсан байна. "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Элчин сайд Г.Батсүх Монгол Улсыг төлөөлөн голлох илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. 

 
Илтгэлийн дараа чуулганд оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тус чуулга уулзалтад хүндэт зочноор Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа урилгаар оролцлоо.
 
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Оюутолгой” ордын талаар илтгэл тавив   
Үзсэн: 1396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй