Шууд Chart

С.Ганбаатарын ганцаардал ба “Рио Тинто”-ийн ноёрхлын эрин үе

2014-03-21 01:16:14

С.Ганбаатарын ганцаардал эдүгээ цагт “Рио Тинто” группийн ноёрхлоор солигдох нь уу гэсэн дүр зурагт дарагдах болов. 

Гудамжны тэмцэгчээс УИХ-ын гишүүн болтлоо албан тушаал огцом өссөн эл эрхмийн тухайд Төрийн ордонд оронгуутаа амаа үдүүлсэн нөхдөөсөө “эрс өөр” гэдгээ өнгөрсөн хугацаанд хэдэнтээ батлан хамгаалаад амжсан. 
 
Тэрээр Монгол Улсын Засгийн газар, “Айвехоу майнз”  /одоогийн “Туркойз хилл ресурс”/ компани хоорондын Оюутолгой ордын эзэмшлийн 34/66 хувийн харьцаанд шүүмжлэлтэй хандсаар ирлээ. Мөн түүний төрсөн дүү С.Гантуяа гэх бүсгүй Олон улсын арбитрын шүүхээр анх удаа “хувь хүн” гэх тодотголоор Рий Тинтог буулгаж авсан нь бий. Гэхдээ тэдний энэ тэмцэл тун чиг хязгаарлагдмал хүрээнд оршиж, “ганцаардмал” хэвээр оршиж буй нь харамсалтай.
 
Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хүртэл сөргөөр нөлөөлөхүйц уг гэрээний заалтуудаас хамааран Монгол Улсын хүртэх ашиг хувь хэмжээ хэт бага байна гэж заргалдсаар ирсэн С.Ганбаатарын тэмцэл өнөө хэр үргэлжилсээр Оюултолгой нэгдүгээр төслийн хөрөнгө оруулалтын зардлыг хянах ажлын хэсгийн дүгнэлт дээр тулж ирээд байгаа. 
 
Ажлын хэсэгт багтан ажилласан түүний хувьд “Оюутолгой зах зээ­­лийн ханшаас гурав дахин өн­дөр үнээр цемент авдаг, 20 да­хин өндөр үнээр шүгэл авдаг, ма­най­хаас ханган нийлүүлэлтээ авдаг гэж байгаа. Энэ хугацаагаар мон­­голчуудын ногдол ашиг авах хугацаа хойшилно” гэж мэдэгдэж, нэр бүхий есөн гишүүнийг асуудалд хувь хүний эрх ашгийн үүднээс хандлаа гэж АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан асуудлуудын нэг болов.
 
Түүний энэ шийдэлд мөнхүү хэд, хэдэн нийтлэлч хүртэл багтсан бөгөөд “зарлаж орхино шүү” гэдгээ тун чиг итгэлтэйгээр мэдэгдээд амжсан. Оюутолгой төсөл, Рио Тинто групптэй холбогдох асуудлуудын ард түмэн олны тархийг угаах бүхэл бүтэн баг ажиллаж байгааг тэрээр онцолсоор ирсэн нь бас чиг учиртай л үг. 
 
С.Ганбаатар ба Оюутолгой төслийн дуусашгүй зарга, мэтгэлцээн ийнхүү өрнөж байхад нөгөө талд “Туркойз хилл ресурс” компанийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ганхаж байгаа нь Монгол Улсын Засгийн газарт хэр хамаатай хийгээд ашиг ногдлын талаарх асуудлууд дахин хөндөгдөх нь үү гэсэн хардлагыг төрүүлнэ.
 
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн эхээр дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаар байрт жагсдаг “Рио Тинто” групп Оюутолгой төслийн хэрэгжүүлэгч “Туркойз Хилл Ресурсес”  компанийн үлдсэн хувийг худалдан авахын төлөө ажиллаж байгаа талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх болсон. 
 
“Рио Тинто” группийн лавшруулан атгах санаархал "ингэж" биеллээ олсон
 
Сайтар лавшруулан харах аваас, “Рио Тинто” группийн эл санаархал басхүү “шинэ юм биш”. Далд уурхайн бүтээн байгуулалт хийх арвин туршлага бүхий цөөн хэдхэн компаниудын нэг “Рио Тинто” групптэй 2006 онд Канадын “Айвехоу майнз”  компани стратегийн түншлэлийн гэрээ байгуулсныхаа дагуу Оюутолгойн барилгын болон ашиглалтыг хариуцах хамтарсан техникийн зөвлөл гэгчийг байгуулсан цагаас хойш “Рио Тинто”-гийн зүгээс Оюутолгой төслийг анхааралтай ажигласаар ирсэн.
 
Улмаар “Айвенхоу майнз” компани өөрийн хувьцааг “Рио Тинто” компанид худалдах замаар Оюутолгойн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг босгосон бөгөөд 2011 оны эцэст, “Рио Тинто”  групп  “Айвенхоу майнз”  компанийн 49 хувийг
эзэмшдэг болоод байлаа.
 
Мэдээж, “Айвенхоу майнз”  компанийн зүгээс удирдлагын манлайллаа хадгалан үлдэхийн тулд “Рио Тинто”-д нэмж хувь өгөхгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байсан. Эсрэгээрээ “Рио Тинто” групп тус компанийн хувцааг нэмж авна гэх маргаан үүсгэж, арбитрийн шийдвэрийг ч өөрийнхөө талд гаргаж чадсан юм.
 
Ингээд арбитрийн шийдвэрийн дагуу 2012 оны эхээр “Айвенхоу майнз” компанийн 15.2 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 20 канад доллараар нэмж худалдаж авснаар 51 хувьд хүргэсэн. 
 
Эзэмшлийн харьцаа нэгэнтээ өөрчлөгдсөн болохоор “Рио Тинто” группийн давамгайлал үргэлжилж, “Айвенхоу майнз” компани “Туркойз Хилл Ресурсес” нэртэй болсноор удирдлагууд нь ч мөн солигдсон юм.
 
Гэхдээ “Рио Тинто” энэ хүрээд сэтгэл нь ханаагүй. Өөрөөр хэлбэл, тэдний далдын зорилго нь “Туркойз Хилл Ресурсес” компанийг “бүрэн эзэмшиж”, Оюутолгой төслийг Монгол Улсын Засгийн газартай өмнөх гэрээний дагуу хамтран эзэмших сонирхолтой байсан нь эдүгээ нэгэнт ил болжээ.
 
Тэдний харж, тооцоолсноор 2012 оны эхээр “Туркойз Хилл Ресурсес” нэрийн дор Оюутолгой төслийг бүтнээр авах нь хэтэрхий өндөр өртөгтэй тусаж байв. Учир нь тухайн үед “Туркойз Хилл Ресурсес” компанийн бүх хувьцааг “Рио Тинто” групп нэгж бүрийг 20 канад доллараар авах нь хэтэрхий хүнд туссан хэрэг.
 
Тиймээс тэд хүлээхээр шийдэж. Учир нь “Туркойз Хилл Ресурсес” компанийн эдийн засгийн боломжит нөхцөл бусдаас хараат болох нь тэр үед нэгэнт ил байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд “Рио Тинто”-оос 1.8 тэрбум долларыг зээлж, 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор буцааж авахаар гэрээ байгуулсан юм. 
 
“Туркойз Хилл Ресурсес” компани “Рио Тинто”-гоос авсан энэ зээлээ хугацаанд нь төлж, үлдсэн хэдээр нь бүтээн байгуулалтыг зогсоочихгүй явуулах үүднээс, “Туркойз хилл” компани гадаадын банк санхүүгийн байгууллагаас дөрвөн тэрбум долларын зээл авахаар хүсэлтээ мөн ондоо илэрхийлсэн хэдий ч өнөөг хүртэл хойшилсоор байгаа юм. Учир нь, дэлхийн томоохон банкууд уг зээлийг гаргахын тулд Оюутолгой ордын 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын газраас батлан даалт гаргахыг хүсэж, манайх нам гүрийснээр асуудал ийн сунжрахад хүрээд байгаа.
 
Засгийн газар чухам хэний талд зогсов?
 
Манай Засгийн газар дэлхийн томоохон банкуудаас авах “Туркойз Хилл Ресурсес” компанийн дөрвөн тэрбум ам.долларын зээлд баталгаа гаргахаас яагаад татгалзав гэдэг асуулт гарч ирнэ.
 
Хийсэн тайлбар, харсан өнцгөө тэд ингэж илэрхийлдэг. “Рио Тинто” групп “Туркойз Хилл Ресурсес” компаниар дамжуулан Оюутолгойд оруулсан хөрөнгөө буцаан авах гэж байгаа нь буруу” гэж. 
 
Өнгөц харахад ийм байна, гэвч асуудлын цаад гүнд нь Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” группийн талд буюу тэдний бодлогыг дэмжигч байр сууринаас “Туркойз Хилл Ресурсес” компанид шахалт үзүүлж, дахин зээлжилтийн шугамаар эдүгээ цагийн эдийн засгийн хүндрэлийг нь үүсгэхэд нөлөөлсөн мэт харагддаг.
 
Тус компани аргагүйдэхдээ Рио Тинтогоос мөн л зээл авч, нэмэлт хувьцаа гаргасан хэдий ч худалдан авалтад манай Засгийн газар оролцсонгүй.
 
Уг нь учир мэдэх хүмүүсийн тайлбарлаж байгаагаар гарын салаагаар урсгаад байгаа Чингис бондын мөнгөний нэгээхэн хэсгээс “Туркойз Хилл Ресурсес” компанийн хувьцааг авчихад манайд ихээхэн ашигтайгаас гадна, өнөөх 34/66-ын харьцаанд ч мөн өөрчлөлт орж болох байсныг Засгийн газар анзаараагүй гэвэл, түүн шиг худал зүйл үгүй мэт.
 
Ийнхүү Засгийн газар Оюутолгойн төслийн хоёрдугаар ээлж буюу далд уурхайн бүтээн байгуулалтын асуудалд жинхэнэ утгаараа “Рио Тинто”-д найр тавиад өгчихөв.
 
Рио Тинто группийн хүлээлт алтан биеллээ олж, эдүгээ “Туркойз Хилл Ресурсес” компанийн нэгж хувьцааг найман ам.доллараар худалдан авах санал тавихаар зэхэж байгаа бөгөөд 16 тэрбум ам.долларыг уг компанийг худалдан авахад зарцуулахад бэлэн байна гэх яриа түгэх болсон нь оргүй үг биш биз ээ.
 
Ийнхүү Оюутолгой төслийг Рио Тинто групп дангаараа Монгол улсын засгийн газартай хуваан эзэмших аваас тэр нь манай улс төрийн хүрээний хэсэг нөхдийн хичээл зүтгэлийн үр шим ч байж болох.
 
Эндээс өнөөх л С.Ганбаатарын хоолойгоо сөөтөл орилдог эрх ашгийн зөрчилдөөн, төрийн толгой дахь хэдхэн хүний ЛОББИ-оор дамжиж, “Рио Тинто” монгол түмнийг юу юугүй савардаад авах нь уу гэмээр айдаст орчинг үүсгээд байна.
 
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн “Би Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно” гэсэн үг хэдийнэ мартагдаж, өдөр ирэх бүр Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийг тойрсон аалзны шүлс мэт хорчин бодлогод автсаар байгаа нь биднийг хааш нь хөтлөх бол...
 
Ядаж цөөнхөө дэмжээд хааяа дуугарчихдаг, гадны ноёрхлыг таслан зогсоохоор хүчтэй шийдвэр гаргадаг тийм л улс төрийг уул уурхайн салбар үгүйлсээр байна. 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.Ганбаатарын ганцаардал ба “Рио Тинто”-ийн ноёрхлын эрин үе   
Үзсэн: 4389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-23 14:08
Riotoi niilj turquoise hilliin huvaitsaanii hanshiig unagaj,manai ulstorchid uursduu hymd tuusen baij boloh taltai l yum bna shd.herev tegsen bol dotood medeelel ashiglasan geed heregt unah huuliin tom zuil zaalt bii shoo dee.oyutolgoin gereeg gatsaagaad baigaa,ene setguulchiin helsneer riod uilchleed bgaa ulstorchdiin hamaatan sadan,oir todnii humuus hen heden shirheg huvitsaa avsaniig avligatao temtseh gazar n shalgadaggui yim bh daa.shalgaval huugiih n,ohiniih n ner deer baahan oyutolgoin 66 huviig ezemshigch trq huvitsaa garch ireh vii dee.yer n shalgah yostoi l asuudal bna
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-03-22 10:14
За яахав одоохондоо Ганбаатар ганцаардаж л байна. Удахгүй Монгол улсын ерөнхийлөгчөөр бүх монголчууд сонгохлоор хэдүүлээ болхийг нь хараарай гадныхан болон гадныханы гар хөл бологчидоо.Ганбаа минь чи ерөнхийлөгчид заавал нэр дэвшиж монголчуудаа баярлуулаарай.Чиний талд МАН-ын Батэрдэнээс илүү олон монголчууд байгаа шүү!!!!!!!!!!. Амжилт хүсье
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-03-22 10:14
За яахав одоохондоо Ганбаатар ганцаардаж л байна. Удахгүй Монгол улсын ерөнхийлөгчөөр бүх монголчууд сонгохлоор хэдүүлээ болхийг нь хараарай гадныхан болон гадныханы гар хөл бологчидоо.Ганбаа минь чи ерөнхийлөгчид заавал нэр дэвшиж монголчуудаа баярлуулаарай.Чиний талд МАН-ын Батэрдэнээс илүү олон монголчууд байгаа шүү!!!!!!!!!!. Амжилт хүсье
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-03-21 13:01
gadnii hun bol gadnii l hun manai zasgiin gazriihan basl gadniih yum shig bna
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-03-21 12:52
Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл ганцхан Ганбаатарт л байгаа шүү ҮНЭН
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-03-21 12:35
Uneheer haramsmaar yum. Yagaad uls ornoo bodohgui bnaa. Hun aldaj bolno gehdee uls ornoo hudaldaj aldah erh ene toriin tusheeded yaw ch baij bolmoorgui. ENE BOL UUCHILJ BOLOHGUI ALDAA, GUTAMSHIG.
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2014-03-21 12:29
50-34=16%-iig manai hulgaichuud ideh geed baigaa yumu gadaadiin hulgaichuud ideh geed baigaa yumu
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-21 11:31
YMAR IH SETGEL ZUTGEL WE CHIHSHIG, DAANCH DE EH ORNIIG MN NTR.
39.7.52.xxx [39.7.52.xxx] 2014-03-21 11:23
Manai teneg gishuud zow hunee demjihgui daanch yaw da.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-03-21 11:14
3 baisan toglogchid 2-hon bolbol iluu davamgai erhtei negnii erhend orno gesen ug dee. Ug ni manai tomchuud eniig medej l bmaar yum daa.
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-03-21 02:27
Оюутолгойн 34 хувьд ноогдох ногдлыг яаж өгөхгүйгээр энэ баялгийг бүхлээр нь залгих вэ гэдэг зорилгоор л гаднын компани ажиллаж байгаа нь ойлгомжтой. Харин бид 66 хувийг эзэмшдэг байсан бол Рио-д бага л ногдох ашиг өгөх гэж л бодно. Үүнийгээ ил хэлэхгүй мэдээж. Цаадуул нь ч түүнийг бас ойлгоно.Угаасаа ингэж л өөртөө хэт ашиг унагаж луйвардаж сурсан улс юм чинь.Адр иргэдийн ихэнх нь үүний учрыг мэдэхгүй юм чинь гайгүй, мэддэг хэсэг нь жаахан хашгирна биз гэхдээ газар авахуулахгүй аргалахыг бодно, эрх дархтай хэсэгт мөнгө өгч аргална тэгээд хэдхэн жил дотор гол цөмөөс нь сорчилж аваад ашгаа хийж авна даа. Дараа нь онгойсон хар нүх үлдээгээд хаврын туранхай мал шиг юман дээр та нарыг үлдээнэ дээ гэж бодож төлөвлөж ажлаа хийж байгаа байх даа Рио
202.61.97.xxx [202.61.97.xxx] 2014-03-21 02:21
Үүнийг бичсэн мангарт зориулж хэдэн үг хэлхэхээс. Учир нь манай алдарт лоби хийдэг гарууд өөрсдөө хувьцаа авах гээд тэдний ард нь байгааг олж харсан л байлтай. Нөхдүүд өөрсдөө эзэн суучих гээд л албаар ингээд байгаа нь эргээд Монголын эрх ашигт сөргөөр нөлөөлөөд байна л даа.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-21 02:16
Ene eh ornoo hudaldsan hulgaich narin zurhiig sugalj,tahil orgoh tsag udahgui irne.ard tumen mash ih hilentei bna.ene ih uur hilen delbereh tsag tun oirtoj bgaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-21 02:16
Зүгээр л сүгсэлзүүр. Бүх ажлыг гацааж л байвал гарц олно энээ тэрээ юм байхгүй. Фэнгшүй энэ тэр бол одоо энэ Сарандаваагийн л хийгээд байгаа ажил шүү дээ. Ийм л хүн биднийг бужигнуулах юм даа
182.160.11.xxx [182.160.11.xxx] 2014-03-21 02:14
АНХААР:Та хэт шоудвал ганцаардана Улс терчийн ноен нуруутай би би гэхгvй vнэн юм яривал ард олон хэмээх масс таныг дэмжинэ ANHAAR!!!
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2014-03-21 02:11
hogiin sugsulzuur fisda,
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-21 02:08
Ганбаатараа чи шүү ард чинь түмэн олон байгаа шүү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-03-21 02:04
Ene Sugselzuur zuvhunnuuriinhuu tuluu l yum hiij bgaa.Ta nar yadaj yamar deed bolovsrolyn diplomtoig ni harsan hun bna uu.Uildverchinii evleld orohdoo yamarch yum uzuuleeguigees gadna niigmiin daatgalyn devter ch ugui bsan ni urid yamarch ajil hiigee zuvhun ereenii melhiig erguu t1-uuded zardag bsan n8 haragdana
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-21 01:40
Bayrtsogt shig mongo avsan khed kheden khun baigaa l daa.AN, MAN 2 zasgiin erkhend baigaa cagt geree kheveeree baina.Ene 2 namiig zasgiin erkhnees zailuulsan cagt gereend oorchlolt orj magadgui...

Бидэнтэй нэгдээрэй