Шууд Chart

Геологичид чуулж байна

2014-03-21 02:03:11

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Геологи хайгуулын чуулга уулзалт нь энэ сарын 20-23 хооронд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцож, судалгаа шинжилгээний арга аргачлалын алдаа, оноо, амжилт бүтээлээ ярилцах юм байна.  
 
Зорилгын хүрээнд Монголын геологийн эрх зүйн орчноос гадна стратиграф, тектоник-магматизм, металлогени зэрэг олон геологийн чухал ач холбогдолтой асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ. Мөн уулзалтын үеэр компаниудад 1x2x2.25м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбайг санал болгож байгаа ба энэ сарын 22-ны өдөр геологичдод зориулсан “Геологийн зураглал аргачлал”, “Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь” сургалтууд зохион байгуулагдах аж.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Геологичид чуулж байна   
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй