![](/uploads/201403/news/thumb/e37609439c5bbee8add6064644e890a9_x3.jpg)
Гүржийн нийслэл Тбилиси хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при ангиллын тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Тэмцээнд Армен, Азербайжан, Грек, Гүрж тэргүүтэй 24 орны эрэгтэй 117, эмэгтэй 75, нийт 192 бөх оролцох бөгөөд манай улсаас жүдо бөхийн үндэсний шигшээ багийн гурван эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин орлцож байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд залуу бөх Рааханжавын Цэдэн-Иш эхний даваанд дэлхийн чансааны №2, нутгийн эзэн бөх Амиран Папинашвилитэй учраа таарсан бол мөн энэ жинд зодоглох Н.Сэр-Од Азербайжаны Орхан Сафаровтой эхний тойрогт барилдахаар болжээ.
66 кг-д Б.Батгэрэл эхний тойрогтоо хийлээд дараагийн даваанд Казахстаны Н.Майлашев, Гүржийн Г.Калдани нарын ялсантай барилдахаар болсон байна.
Харин манай эмэгтэй бөхчүүдийн хувьд дандаа залуу тамирчид байна. 52 кг-д Чинтогтохын Аззаяа эхний тойрогтоо Туркий Бусра Айколтой, 63 кг-д Сүхбаатарын Адилцэцэг Украйны Светлана Чипуринатай, Болдын Ганхайч Хорватын Анрейя Даковичтай, 70 кг-д Батбаатарын Хулан Италийн Валериа Ферраритай, Даваадоржийн Одханд Хорватын Барбара Матичтай, 57 кг-д Алтайн Батзул Туркийн Назликан Озкеиртай тус тус эхний барилдаанаа хийхээр болсон байна.

Жүдочид оноолтоо авлаа | ||
Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.