Шууд Chart

21 аймгийн залуус цахим хурал хийлээ

2014-03-21 02:13:10

Монголын залуучуудын холбооны  гүйцэтгэх хорооноос аймгуудын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, тэргүүлэгч гишүүдийн хамтарсан “Цахим хурал”-ыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус цахим хурал нь анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд нийт 16 аймгийн Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон юм.

Залуус энэ үеэр МЗХ-оос санаачлан улс орон даяар хийгдэж буй томоохон ажлууд болох, “Ажилтай орлоготой монгол залуу” хөтөлбөрийн “Сумын залуус” “Ажлын гараа” төслүүд, “Залуу малчдын зөвлөлгөөн”, “Залуу хүн” цуврал лекцийг орон нутгийн залууст хүргэх, “Орон сууцны эрэлтийн судалгаа”, “Спирт үү, спорт уу” аяны хэрэгжилт, 2014 онд тухайн аймгаас хэдэн төгрөг залуучуудын үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн, хэрэгжилт ямар байгаа талаар мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн дэд хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэх гээд олон ажлуудаа нэгтгэж ярилцсан юм.

Цахим хурал нь 14 хоногт нэг удаа зохиогдож байх бөгөөд орон нутгийн залуус нэг нэгийнхээ хийж буй шинэ санал санаачилгаас үлгэр дууриалал авах, тулгарч буй асуудлуудаа хамтарч шийдэх, санал бодлоо солилцох үнэхээр чухал ажил болж чадлаа гэж орон нутгийн залуус онцлож байсан юм. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

21 аймгийн залуус цахим хурал хийлээ   
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй