
УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан.
“Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал .... тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд иргэн та саналаа өгнө үү.
ЭНД дарж нэвтрэн саналаа өгнө үү.
Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдийн сард төлөх албан татварын хувь хэмжээг тогтооход иргэдээс санал авч байна | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.