Орос Крымтэй холбоотой зөрчлийг намжаах алхам хийхгүй бол Европийн Холбоо тус улсын эсрэг хоригоо чангатгана гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Меркель Европийн Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө хэлсэн үгэндээ одоогийн улс төрийн нөхцөл байдлаас болж Их-8-ын утга учир алдагдаад байгааг мөн онцлосон байна. Крымийн удирдлагууд Украйнаас туурга тусгаарлаж, Орост нэгдэх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа тус хойгт нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа юм. Тухайлбал, лхагва гарагт Оросыг дэмжигчид Крым дэх хоёр ч цэргийн баазыг хяналтдаа оруулсан байна. Крымийн асуудалтай холбоотойгоор барууны улсууд Орост эдийн засгийн хориг тавих асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гэхдээ энэ нь олон улсын хууль дүрэмд үндэслээгүй, хууль бус арга хэмжээ байх болно гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Меркель Орост юу гэж анхааруулав? | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.