Шууд Chart

Энэтхэгийн нисэх онгоцны буудлаар зорчигчдын тоо 85 сая хүрнэ

2014-03-21 02:41:17

Ирэх 20 жилийн хугацаанд Энэтхэг улс  200 гаруй зардал багатай, жижиг нисэх буудлуудыг барихаар төлөвлөж байна.  Энэ нь Энэтхэгийн 111 хотыг хооронд нь холбох 11 шатлал бүхий тус улсын Засгийн газрын 2034 он хүртэлх урт хугацааны стратеги төлөвлөгөөний нэг хэсэг аж. Харин зардлын хувьд 120 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

“Ногоон нисэх буудал” хөтөлбөрийн хүрээнд хамгийн бага зардал бүхий 15 нисэх буудлыг нэмж барих гэнэ. 2020 он гэхэд Энэтхэгийн нисэх онгоцны буудлуудын орон нутгийн зорчигч тээвэрлэгчийн тоо 336 сая, олон улсын зорчигч тээвэрлэгчийн тоо 85 сая болох таамаглал байгаа нь одоогийнхоос орон нутаг 121 сая, олон улс 41 сая зорчигч тээвэрлэгчээр тус тус өсөх хандлага ажиглагдаж байгаа аж. 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Энэтхэгийн нисэх онгоцны буудлаар зорчигчдын тоо 85 сая хүрнэ   
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй