Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекц зургаа дахь жилдээ үргэлжлэн явагдсаар байна.
Анхны зочноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцож “Зориглол” сэдвээр залуучууддаа лекц уншсаныг санаж байгаа байх.
Тэгвэл энэ удаагийн зочноор Хүний нөөцийн академийн үүсгэн байгуулагч, НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Энхболд уригдсан бөгөөд "Өөрчлөлтийн бэлэг" сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэх юм. Лекц МЗХ-ны “Залуус танхим”-д өнөөдөр 17.37 цагт эхэлнэ.
Б.Энхболд “Залуу хүн” цуврал лекцийн зочноор уригдлаа | ||
Үзсэн: 1081 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.