
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 139 ахлах байцаагч хяналт шалгалтыг арванхоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн есөн дүүргийн 961 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хамруулан зохион байгуулж ажиллалаа. Хяналт шалгалтад 545 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, гэр хорооллын хүнсний дэлгүүр, ТҮЦ, 98 хүнсний үйлдвэр, цех, 327 ресторан, зоогийн газар, катеринг, хүргэлтийн хоолны газрууд хамрагдсан.
Нийслэлийн Засаг даргын А/1240, А/1334 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын А/92 тушаалын дагуу Д.Сүхбаатарын талбайд 2019.12.31-ний өдрийн 18:00 цагаас 00:00 цагийн хооронд 31 улсын /ахлах/ байцаагч, албан хаагч нар хяналт тавьж ажиллалаа. Багануураас Улаанбаатар хот руу 210 кг түүхий нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлэн, Нийслэлийн засаг даргын А/1118 тогтоолын дагуу улсын байцаагчийн акт үйлдэн Амгалан дулааны станцид хүргүүлэн, ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авлаа.
Налайхаас Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүй 4 тн түүхий нүүрс тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлэн ЗТХ-ийн 15.2 зүйлийн 1.1 дэх заалтаар торгуулын арга хэмжээ авч, түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч Амгалан дулааны станцид хүргүүлэв” гэлээ.
Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүй 4 тн түүхий нүүрс тээвэрлэн явсныг илрүүлжээ | ||
Үзсэн: 883 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.