
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 78, аврах ажиллагааны найм, нийт 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 35 иргэний амь, насыг аварч, 104 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шинэ жилийн баяр наадмын өдрүүдэд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, нийт 470 гаруй алба хаагч, гал унтраах болон тусгай зориулалтын 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Цаг үеийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбогдуулан эцэг, эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх, пийшин, зуухны зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээллийг долоо хоногт хоёр удаа мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэж байна” гэлээ.
Аюулт үзэгдэл, ослын тоо 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.