Шууд Chart

Монгол Улс улаанбурхан өвчнийг анагаасан дөрөв дэх орон боллоо

2014-03-21 03:09:28

ДЭМБ-аас улаанбурхан өвчнийг бүрэн устгасан дөрвөн улсад гэрчилгээ өгөхөөр болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баталгаажуулах хорооны шийдвэрээр улаанбурхан буюу кор өвчнийг бүрэн устгасан Австрали, Өмнөд Солонгос, Макао, Монгол гэсэн дөрвөн улсад  энэхүү гэрчилгээг гардуулахаар болсон байна.

Манай оронд  2000 онд халдварт саа өвчнийг устгаж ДЭМБ-аас анх удаа гэрчилгээ авч байсан бол 14 жилийн дараа улаанбурхан өвчнийг бүрэн устгаж чадсан улсын тоонд багтаад байгаа юм.

 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монгол Улс улаанбурхан өвчнийг анагаасан дөрөв дэх орон боллоо   
Үзсэн: 2170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй