Ард түмэндээ “Солгой” хэмээн хүндлэгдсэн уянгын дууны нэрт мастер Н.Төмөрхуяг энэ цаг мөчид Төрийн ордонд МУГЖ цол тэмдгээ авч байна. Энэ талаар дуучнаас тодруулахад “Өчигдөр орой манай гэрт Ерөнхийлөгчийн туслах ирээд Төмөрхуяг ахаа та маргааш архи ууж болохгүй шүү.
Танд МУГЖ цол тэмдэг өгнө гэж хэлчихээд явсан. Одоо би Төрийн ордны гадаа ирчихээд байж байна. Манай дүү нар, миний хүүхдүүд бас ирчихэж” гэлээ.
“Саа мөнгөн хэрлэн”, “Намрын дурсамж”, “Ухаарч амьдрах хорвоо” ,”Сүүдэр цармын цэцэг” зэрэг олон сайхан дуугаараа дуунд дуртай ард түмнийхээ сэтгэлд хүрч чадсан энэ эрхэм уран бүтээлч амьдралын нугачаанд алдаа, оноог хослуулан амьдарч яваа нэгэн.
Ард түмнийхээ сэтгэлд гавьяат мэт хүндлэгдэн явдаг дуучин маань ийнхүү МУГЖ боллоо. Амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Н.Төмөрхуяг: Өчигдөр Ерөнхийлөгчийн туслах ирж МУГЖ цол өгнө гэж хэлсэн | ||
Үзсэн: 2303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.