![](/uploads/201403/news/thumb/b26ad630473ba99280795e8a8b2ec1a0_x3.gif)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт зарим иргэдэд төрийн дээд одон медаль гардуулна.Тодруулбал, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, жүжигчин Ш.Алтанцэцэг, яруу найрагч Ц.Хулан, дуучин Н.Төмөрхуяг нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаах аж.
Дашрамд дуулгахад, өнөөдөр Сансарт монгол хүн ниссэний 33 жилийн ой, Наурызын, Дэлхийн яруу найргийн, Усны зэрэг тэмдэглэлт өдрүүд тохиож байна.
Тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эдгээр хүнд төрийн дээд одон медаль хүртээхээр болжээ.
МУГЖ цол тэмдгээр дөрвөн алдартан энгэрээ мялаана | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.