
Футзалын U16, U14 насны ангиллын "Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн өнөөдөр Увс аймагт эхэллээ.
Тус тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Увс аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нийт долоон багийн 105 тамирчин оролцож байна. Нас, насныхаа ангилалд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох эрх авах бөгөөд шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм.
"Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн Увс аймагт эхэллээ | ||
Үзсэн: 1128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.