Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд өнөөдөр “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигаас ангид байх” зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ирүүлсэн “Төлөөс“ теле жүжгийг ГЕГ-ын нийт Гаалийн улсын байцаагч нарт үзүүлж танилцууллаа.
Теле жүжгийг Гаалийн байгууллагын 18 газар хороодод хүргүүлж нийт гаалийн улсын байцаагч нарт үзүүлэн танилцуулж, Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн заалтуудтай уялдуулан чөлөөт ярилцлага өрнүүлэх хэлбэрээр ажил зохион байгуулагдах юм.
Хоёр байгууллагын хамтын ажиллагаа уламжлал болсон бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.
Гаалийн байцаагчид “Төлөөс” жүжгийг үзлээ | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.