Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Сангийн яамны Азийн бүс нутгийн асуудал эрхэлсэн Дэд сайдын орлогч Роберт Капрот, АНУ-ын Сангийн яамны Зүүн Азийн асуудал эрхэлсэн эдийн засагч Алисон МкГээ, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Грегорий Мэй нарын албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзсан байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, санхүүд гарч байгаа эерэг үзүүлэлтийн талаар товч танилцуулж, “Саарал жагсаалт”-аас гаргах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцан, явцын тайланг албан ёсоор удахгүй танилцуулахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Сангийн яам
| “Саарал жагсаалт”-аас гаргах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцав | ||
| Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.