Шууд Chart

Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хэлэлцүүлэг өрнүүлж байна

2010-01-12 01:35:49

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр өнөөдөр Иргэний танхимд хэлэлцүүлэг болж байна.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх дээрх танхимаар нээлттэй хэлэлцэж буй анхны хуулийн төсөл нь энэ юм. Уг хэлэлцүүлэг нь хуулийн чанарыг сайжруулж, амьдралд ойртуулахын тулд иргэд, олон нийтийн багууллага, эрдэмтэн мэргэжилтнүүдийн саналыг сонсох, улмаар төсөлд тусгах зорилготой аж.
Анхны нээлттэй хэлэлцүүлэгт 50 орчим хүн оролцов. Тэдний олонх нь төслийн ерөнхий зарчим, үзэл баримтлалыг дэмжжээ. Гэвч үг үсэг, найруулгын алдаатай, иргэний гэхээсээ сэтгүүлчид хамаатай зохицуулалт ихтэй, мөн эрхийг хамгаалах хэсэг нь төслийн тавны нэг хувийг эзэлж байна гэх мэтээр саналаа хэлж байлаа.

Нийтэлсэн: Б.Багабанди

Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хэлэлцүүлэг өрнүүлж байна  
Үзсэн: 1667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй