Шууд Chart

Цагдаагийн байгууллага 44 ширхэг таблет хүлээн авлаа

2020-01-12 10:14:51

Цагдаагийн ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар “Малын гэрчилгээний цахим систем”-ийг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ашиглах талаар хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан.

Мал эмнэлэгийн ерөнхий газраас улсын хэмжээнд цахим системийг нэвтрүүлэхээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 332 сумдын нийт 2200 орчим малын эмч нарт болон цагдаагийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, системд хандах эрхийг олгож,  хяналт шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байна.  

Орон нутгийн авто зам дагуу хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалт хийхэд зориулж Солонгос улсад үйлдвэрлэсэн SAMSUNG маркын 44 ширхэг таблетыг Мал эмнэлэгийн ерөнхий газраас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу  тендер зохион байгуулж, аж ахуйн нэгжийг шалгаруулан худалдан авч, /2020.01.10/ цагдаагийн байгуулагад гардуулан  өглөө.

Энэхүү системийг хэрэгжүүлж эхэлснээр уг гэмт хэрэг, зөрчил буурах эерэг үзүүлэлттэй байна.


Цагдаагийн байгууллага 44 ширхэг таблет хүлээн авлаа  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bolio [127.0.0.xxx] 2020-01-13 01:55
Ugaasaa hiigdeh estoi iym hiigdej bhad yaagaad ingeed zarlan tunhaglaad huvi humuusiig shagnaj bgaa iym shig zurag horogiig n avaad bdgiin bol doo.

Бидэнтэй нэгдээрэй