Ор сураггүй болсон Малайзын МH370 нислэгийн дугаартай нисэх онгоцыг хайх ажиллагаа эрчимтэй үргэлжилсээр байна. Эрлийн ажиллагаанд 26 орон оролцож байгаа билээ. Өнөөдөр Австралийн тэнгисийн аюулгүйн хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, “Сураггүй болсон онгоцны эд анги байж болзошгүй сэжигтэй зүйлийг илрүүлэхэд цаг агаарын тааламжгүй байдал нөлөөлж байгаа нь эрлийн ажиллагаанд ихээхэн нөлөөлж байна.
Заагдсан тэнгисийн байрлал руу эрлийн ажиллагаанд Норвегийн хөлөг онгоцоос гадна бас нэг хөлөг онгоц явж байна. Эрлийн ажилд цэргийн дөрвөн нисэх онгоц, иргэний тээврийн нэг онгоц оролцож байна. Мөн агаарын цэргийн хоёр онгоц Хайнань мужийн Саньяагийн Фэнхуан онгоцны буудлаас Малайзын цэргийн баазад газардсан” гэжээ.
Онгоцыг эрэн хайхад цаг агаар нөлөөлж байна | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.