"Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян Монгол баян" гэлцдэг. Гэтэл эрхэмлэн дээдлэх малыг хулгайлах, нядлах зэрэг болчимгүй үйлдэл ар араасаа гарсаар байна. Халууныг халуун гэж хашралгүй, хүйтнийг хүйтэн гэж ажралгүй таван хошуу малаа хариулж, өсгөж, үржүүлж үр шимийг нь хүртэж яваа иргэдийнхээ хотыг нь харалтал хэдэн малыг нь хулгайлж, нядалж, зарж борлуулахдаа санаа зовинодоггүй дотор нь харласан хүмүүс байх юм. Малчдын хөдөлмөрийг үл хүндэтгэн, хэзээ ч баригдахгүй гэж бодон бэлчээрт яваа малыг нядалж, борлуулдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулаад байна.
Иймд иргэд, малчид та бүхэн өдөр бүр малаа хариулгатай байлгаж, сэжиг бүхий тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандан малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.