![](/uploads/201307/news/thumb/70f507761432c3db1c3c3d4052367658_x3.jpg)
Болгарын хөгжмийн дээд сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж буй Л.Солонго уран бүтээлийн “Хүслийн бороо” анхны цомгоо өнгөрсөн тавдугаар сард өлгийдөж авсан билээ. Л.Солонго СУИС-ийг Ардын жүжигчин А.Долгорын удирдлаган дор төгсөөд Болгарын хөгжмийн дээд сургуулийг зорьсон юм.
Тэрбээр Ардын жүжигчин А.Долгор багштайгаа хамт “Сэлэнгэ сайхан нутаг” дууг амилуулан олон улсын наадмаас томоохон шагнал хүртэж байсан дуучин бүсгүй зуныхаа амралтыг тохиолдуулан эх орондоо ирж, шинэ цомгийн нээлтээ хийсэн бөгөөд өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалаа.
Сонирхуулахад, түүний “Хүслийн бороо” цомогт “Морин хуур” наадмын гран при шагнал хүртсэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим “Аминаас үнэтэй монгол”, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж” зэрэг бүтээлүүд багтжээ.
Дуучин Л.Солонго өнөөдөр СТА боллоо | ||
Үзсэн: 2033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.