Шууд Chart

Лаос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгкон Сэнг-Үтоныг хүлээн авч уулзав

2020-01-15 10:00:21

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Лаос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгкон Сэнг-Үтоныг үүрэгт ажлаа дуусгаж, нутаг буцахтай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Сиалунгкон Сэнг-Үтон Монгол, Лаосын харилцааг өргөжүүлэх үйл хэрэгт 20 гаруй жил хүчин зүтгэснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус уулзалтын үеэр гардуулав.

Мөн уулзалтаар хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хоёр улсын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт улам өргөжүүлэх болон олон улсын тавцанд түлхүү хамтран ажиллах талаар санал солилцов.


Лаос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сиалунгкон Сэнг-Үтоныг хүлээн авч уулзав  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй